Багадаа би их зальтай, өөрийнхөөрөө бацаан байсан гэнэвэлээ. Ээжийн ээж буюу эмээдээ гөөмөн их хайртай. Хамт унтана гэж уйлана. Бага охин буюу эгч маань " Энэ миний ээж, миний мөөм" гэж их булаацалддаг байжулээ. Тэгээд ч бүх эгч нар маань намайг үзэн яддаг байсан байхөө ярианаас нь тэгж боддын.
Эмээг өдрийн цайгаараа ирээд явахад нь дагадаг. Харж үлдсэн эгч нар маань үлдээх гэж бөөн юм болдог байж. Уйлсаар үлддэг байснаа нэг удаа арга сэдэж л дээ. "Би эмээгээ зүгээр л гаргаж өгий, би дагахгүй, уйлахгүй зүгээр л цугтаа гараал баяртай гэчээл ороод ирий" гээл байж л дээ. Эгч "За за тэг тэг" гээд хөтлөлцөөл гарчил дээ. Эмээгээ баяртай энээ тэрээ гээл, эмээ үнсчээл зам дөнгөж гарсан чинь эгч яаахав "аааааааааа би цуг явнаа" гээл зам руу гүйццэн гэсэн. Эмээ ч эргээл хүүе хүүхэд гээл гүйтэл яг машин хажууд нь тоормослосон гэсэн. Ингээд эмээгээ дагаал ажил руу нь хамт явцан гэж байгаам даа. Дараа нь ээж аав хоёрт турсгаа хуулуулсан гэсэн хэхэхэ.
Дээр өгүүлсэн эгчийн нүүрийг маажиж зодсон хэргээр нэг эгч маань намайг шкафны хажууд өдөржингөө зогсоож билээ. Дүүг нь зодсон өөдгүй новш байсан гэжугаа.
Энэ эгч маань анагаахад сурдаг байсын. Тэгээл найз охидуудтайгаа их уулзахаар явнаа. Ванны өрөөнд л үс зүсээ янзлаал зогчихно. Би хажууд нь сандал тавьж сууж байгаад л хараал байна. Нэг өдөр цуг явиййдаа гэж гуйж өгчээ. Эгч үгүй гээл гүрийгээд л байж. Тэгсэн би " Та аймаар хөөрхөн, цааснаас ч цагаан, энэ плитаанаас ч цагаан" гээл авч өгсөн гэсэн. Тэгээд эгч өрөвдөөд дагуулаад явсан гэжугаам даа.
Бас нэг удаа эгч хичээлээ давтаал нээх том ном дэлгэчихсэн. Тэр номон дээр нь нээх арзайсан шавьжнуудын зураг байсын. Энэ ямар амьтан юм гэсэн бөөснүүд байгаамаа гэж л дээ. Тэгээл эгч бөөсний тухай асуугдах байсынмуу бөөсний талаар л надаа уншиж өгөөл дахин дахин умшаал байсын. За тэгсэн орой эмээ ах эгч нар ирээл хоолоо идэж байсан чинь л би бөөсний талаар дуржганал яриад унасан гэсэн бүүр цээжилчихсэн. Хүмүүс битгий яриа, одоо болно, муухай юм байдын наадах чинь гэсэн боловч зогсохгүй яриал байсан гэсэн. Дараа нь эмээд эгч баахан загнуулсан гэсэн. Ийм муухай юмны талаар ярьж өглөө энээ тэрээ гэж.
Манай хүн намайг чи жоохон байхдаа ГОЁО-гийн рекламанд тоглодог шар охин шиг ийм байсан даа гэдийн. Ер нь бол өрөмний өт л нэртэй байсан юм чинь.
No comments:
Post a Comment