10.11.2010

Кальт догдлон пад!

     Ямар азгүй ч юмуу зэвүүн ч юмуу юм бэ. Би гэдэг хүн чинь нөхөр сүүдэртэй болоогүй байх үедээ арван жилийн хэдийгээ цуглуулж уулздаг идэвхитэй дарга байсын ууг  нь. Тэгсэн сүүдэртэй болоод цуглуулах нь битгий хэл өөрөө муридаг гар боловшд. Хүмүүсийг "очиж чадахгүйнээ" энээ тэрээ гэхэд нь өмхий үг гэдгийг чинь сайхан урсгаал хор шарыг нь малтдаг байсан би бээр өөрөө сүүлийн үед тэдгээр үгсийг тэднүүсээсээ сонсдог болчихсон бөлгөө. Одоо бол бүүр уулзаж байгаагаа ч хэлэхээ байсан. Ирэхгүй нь ойлгомжтой учраас нэгж мөнгө цагийн гарз гэж боддог болцгоосоон бололтой бөлгөө.
    За тэгсэн манай ангийнхан хоёр долоо хоногийн өмнө цуглаж байна ирээч гэхэд нь чадахгүйнээ гэсэн юм. Тэр уулзалтан дээр болбоос манай ангийн нэгэн бүсгүй хэзээ хэзээгүй нярайлах гэж байгаа бөгөөд маш удахгүй ХУРИМЛАНА  гэсэн мэдээг хүргэж нэг ангийн журмын нөхөд тануусыгаа бүгдийг урина гэжээ.      
     Энэ мэдээг би бээр нэгэн хүнээс сонсоод "За тэр хуриман дээр нь л яадаг ч байсан очино доо. Ангийнхантайгаа ч уулзий" гэж бодож бараг л юу өмсөх, үс зүснийхээ гоёл энээ тэрээгээ ойрын долоо хонгийн турш тувт бодсон юм л даа. Тэгсэн яаасан өнөөдөр мээсэнжэрт баярын ширээний ард инээсэн хүмсүүдтэй зураг байхын. Энэ юу болоо вэ гэсэн чинь  
"Өчдөр хурим болсон шдээ, чи мэдээгүйм уу?" 
 гэж авдын. Гомдох ч шиг хэн ч намайг тоохоо больцон ч юм шиг. Хамгийн гол нь яахоо дээр мануусын групп гэж байдын тэнд зар тавигдсан байсныг нь би мэдээгүй, группд нь би шинэ хаягаараа бүртгүүлээгүйгээс болж.  Хохь нь эээ.
     Би амьдралдаа ганцхан хүний хуриманд явж үзсийн. Хоёр дахь хуриманд заавал явна гэж бодсон ингээд өнгөрвөө.  Дараагийн хуриманд анаж байгаад хамаг түрүүнд очино доо яаахав.

5 comments:

  1. би лав нөхөртэй чгэсэн гадуур гардаг
    хүүхдээ 4сартай байхад нь плэйтайм үзжийлаа гэжж

    ReplyDelete
  2. Миний мэдэх гос 2 хүүхдээ дагуулаал шоудаад байдышд аймар гарууд шүү.

    ReplyDelete
  3. Нээрээ л өөрөө мэнд устай байхгүй бол хүмсүүд мартчихдаг юм билээшд

    ReplyDelete
  4. Neeh sonin gologdmol yum shig sanagdaal bgaa.

    ReplyDelete
  5. Хэхэ, хөөрхийм бэ чи, одоо ингэж байхаар бэби гархаар бүүр таг болохнээ.

    ReplyDelete