10.06.2010

Дараа жил ч хол байна даа


Би чинь найман настай сургуульд орогчдын нэг юм байгаан. Тэгээд бас Монгол бичиг крилл хоёрын дундын холимог эрлийзүүдийн нэгэн төлөөлөгч. Үг үсгийн алдааг их гаргана, мэдээд  байгаач юм шиг үгүй ч юм шиг. Монгол бичиг бол уншихаас цаашгүй болцөөн одоо. 

За энэ ч яахав гол юмандаа оры. Миний ижий багш хүн байдын. Нэг өдөр л надад чинь янзын хөөрхөн цэнхэр цүнх, тэрэн дотор нь дүүрэн хичээлийн хэрэгсэл. Баллуурнаас дэвтэр, үзэг, өнгийн харандаа, пинал, өнгийн цаас, барималын шавар юу эс байсан гээч. Тэгээ бас лаг гоё цав цагаан парчигтай формын хувцас өлгүүрт өлгөчихсөн би гэж хүн өөрийн эд хөрөнгөө хэдэн өдөр нэг гаргаж үзэн нэг далд хийж байваа. Тэгээ л нэгэн сайхан хаврын дулаан өдөр бэлтгэл анги гээч юманд явлаа. Гэхдээ формоо өмсөөгүй, эд хөрөнгөнөөсөө багаханг л авч явсын.\ Тэр үеийг нээх санадаггүй юм\ Бэлтэгл ангиа ч дүүргээд зунжингаа тоглож өнгөрүүлж байтал ээж: "миний охион одоо гэртээ хэд хоног бай, сургуульд явах гэж байж жоохон цайрч ав" гэлээ. Сургууль гэнгүүт л ухайн тас гэртээ бүгчихсэн. Хичээлдээ явах урд шөнө нь хэд босож формоо урдаа барьж үзээл, цүнхээ ухаж үзээл байснаа сайн санадаг юм.

За ингээл 9 сарын 1-ний өглөө формоо өмсөөл бүх хөрөнгөө аваал \ ээж бүгдийг нь битгий аваа гээд байхад нь зөрж нууцаар бүгдийг нь цүнхлээд аваад гарчихсын\ сургуульдаа очлоо.    Ээжтэйгээ хөтлөлцөж яваал нэг ангид очоод ээж намайг оруулж өгөөд явчихлаа. Би ч багшийн заасан ширээний ард очиж суугаал хичээл эхэллээ. Юу ч заасын бүү мэд одоо санадаггүй юм. Тэгэсгээл өнгөрсөн байх.

Маргааш нь харин өглөө эртээ босоол формоо өмсөх гэтэл байдаггүй. Гайхаал ээж дээр очоол асуусан чинь: "Миний охин дараа жил сургуульд явнаа, энэ жил нас чинь хүрээгүй гээд явж болохгүй гэсэн" гэж авдын. Ууг нь ээж амьхандаа хаалгадаад оруулцан байсан чинь хичээлийн эрхлэгч нь гээд хэл амтай баагий оруулахгүй гээд тас гүрийцэн гэсэн. Ингээл би дараа жилийг хүлээх болцон юм даа. Дараа жил нь бол нээх сонин байгаагүй ээ сургуульд явах. Хэрвээ долоон настайдаа орцон бол анги дэвхрээл эрт сургуулиа төгөсчих байсан юм гэж хааяадаа харамсдаг л юм.

Харин хичээлийн анхны өдөр харих замдаа багахан төөрч мунгинаж билээ. Манай ээж байрныхаа урдаас өөр газар тоглохыг зөвшөөрдөггүй байсын. Жинхэнэ Хөдөөгийн хүү байсан гэхүүдээ байрнаасаа цааш юу байдгыг бараг мэдэхгүй. Бие дааж ганцаара явж үзээгүй. За тэгээл сургуулиас гэрлүүгээ ээжийн заасан замаар ганцаараа явж байгаад төөрчвөө. Уйлаал яваад байсан. Тэгсэн аз болж ээжийн найз эгч таараад төөрсөнг мэдээд гэрт хүргэж өгсөн чинь манай байр ганцхан байрны цаана байж байж билээ.

2 comments:

  1. хичээлийн шинэ жил 9сарын 1ний өглөө догдлолгүй бараг 10 жил болж
    анх 8р ангид байхдаа өмднийхэ шуумгийг эргүүлж өмсөөд хайнга гэгч нь нээлтэнд очиж байсанаас хойш хичээлийн шинэ жилээр догдлохоо байсан.
    Их сургуулд ордог 9сарын 1 нээр уранхай /сэглэцэн тэр үеийн моод байсын/ бас жаахан хиртэй жинсэн өмдтэй тээд хар ороок подолктой үсээ толгойгоо дагуулаад жирийтэл нь сүлжчихсэн хар бандаа нугалжаагаад зүүчихсэн мангар ороок амитан явжээлаа
    энэ одоо бодуул бусдаас өвөрмөц байх гэсэн нэг өсвөр насны тэнэгхэн хүсэл байхдаа

    ReplyDelete
  2. Zuulun chiher:
    usvur nasand ch ingej busdaas ontsgoiroh husel bugded n bdag bha. Bi ch bas 10 dugaar angidaa hip op huvtsas umsuud haruud shig usee gurchihnu esuul buldruutai yum shig end tendgui bondgor bolgoj samnadag bjulee. Haaya bodohleeree gantsaaraa ineediin shd.

    ReplyDelete