1.28.2011

Ногооны бууз

Залхуу хүрээл байхымаа. Нойр хүрээл амны хэмжээ авсаар байтал завжаараа задрах нь.
Тануустаа цагаан сар болох гэж байгааг тохиодуулан ногооны буузны жор хэлж өгий.
Цагаан сараар баахан баахан махтай бууз, майонезтай салат идэн жин нэмдэг шүүдээ. Гэтэл бас гэртээ ирээд эсвэл баяр дууссаны дараа буузаа идмээр оргиод байдаг үеүүддээ энэхүү буузыг идвэл нэн зүгээр юм байна лээ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулаад, хөнгөлөөд л ирдэг юм байна лээ. Ер нь бол цагаан хоолны газруудаар иймэрхүү бууз байдаг юм гэсэн. Та хичнээн ихийг хиймээр байна түүнийхээ хэмжээгээр гурил, шанзаа өөрөө тохируулана биз. 150 ширхэг бууз хийхэд минь орсон орцны хэмжээгээр бичлээ шүү.
Орц: 
Мах орлуулагч- Хагас уут
Дүфү-Нэг бүтэн /монгол дүфү гэсэн/
Гурил-Харж байгаал багцаалсан
Байцаа-Нэг бондгорын хагас
Лууван-4 ширхэг /дундын/
Манжин- 3 ширхэг /жижиг/
Амтат чинжүү-3 ширхэг /дундын өнгө өнгөнөөс нь/
Сонгино-2 ширхэг
Давс
Бэлтгэх:
Гурилаа зуурана. Амараана.
Мах орлуулагчаа буцалсан халуун усанд зөөлөртөл нь дэвтээнэ.
Бүх ногоонуудаа арилгаж угааж бэлтгээд, чинжүү байцаагаа маш жижигхэнээр буузны мах шигээ татна./Зарим хүнүүс бол бүгдийг нь нийлүүлж байгаад машаандана гэсн/
Лууван манжингаа тиоркоор үрэнэ. Дүфү сонгиноо жижиглэн хэрчинэ.
Одоо дэвтээсэн мах орлуулагчаа жижиглэн татна эсвэл машаандана.
Дүфүнээсээ бусдыг нь нийлүүлж байгаад бага зэрэг хуурана. Хуурахлээр илүү амттай болдог юм байна лээ. Хуурч байх үедээ давсаа хийнэ. Өөр амтлагч нэммээр байвал нэмнэ. Хуурч бэлэн болсон шанзан дээрээ дүфүгээ нэмж холиод буузаа чимхэж эхлэнэ. Ингээл хөлдөөнө үү, жигнэж иднэ үү өөрөө мэдэх бөлгөө.

1 comment: