1.28.2011
Энэ хүнүүс үү
Еээээ бүү үзэгд гэж. Өчдөр нээх аймаар залуутай таарсаан. Өнөөдөр болчоод байхад л бодогдоод санагдаад байх юм. Сайхан ч юм биш л дээ ууг нь. Өчдөр хөлдөж үхэнгээ шахаж зогсож байгаад нэг такси барьсан байхгүй юу. Тэгээл суугаад явж байгаад эмээтэйгээ утсаар ярих санаатай залгах хоорондоо "хөгжмөө түр багасагчих тэхүүүүүү" гээл муурын нүдээр харсан чинь "Яаасан ядаргаатай п..... вэ" гэж авдымдаа. Ёоооо дүрс гээл явцан. Юун нөгөө утсаар ярих утсаа салгаж аваал "Юу гэнээ чи? яагаад үйлчилж явж байж хүнийг п.... энэ тэр гэж дуудаад байгаан" гэлээ тэгсэн юу гэсэн гээч "Хуц, буу чи, Одоохон миний машаанаас зайл, муу п... чинь, ална шүү" гэвэл яаахуу. Еэээ бүү үзэгд би ч замын голд хөөгдөөл үсрээл буулаа шд. Ийм юм байж болох уу ард түмээн. Хэн нэгэнд өмнө нь гаргасан уураа дараагийн өөр хамаагүй хүндээ гаргаад байсан гэж бодоод байгаан. Гэхдээ л үйлчилгээнд явж буй такси, юмаа зарах гэж байгаа худалдагч, гарын үзүүрээр зөвшөөрөл олгодог төрийн ажилчид арай л давараад байнаа.Надаа нэг дүүргийн бичиг хэргийн ажилтан хүүхэн "Чи төрийн ажлыг юу гэж бодоод байгаан" гэж хэлж байсан. Эцсийн эцэст юу ч чадахгүй хэдэн хөлдүү л байдаг биз дээ. Хариуцлага гэж огтоос ч мэдэхгүй, тийм дээ ч 200 гаран хангалтгүй ажилчид төрийн албан хаагч хийгээд явж байгаа биз дээ. Хүнд тэгж хэлүүлснээ бодохлээр л гомдоод байх юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment