Амьдралд хүн ямар шунамхай юм бэ дээ.
Өглөө нарны туяа үүлний цаанаас арайхийн гарах гэж бүх хүчээ гаргаж байгаа юм шиг санагдаж эхэлсэн энэ л өдөр.... Ямар аймаар хэцүү байнаа. Гадаа бүүдийсэн жихүүн, цонхоор дааран алхах хүмүүс, хүйт даан сааралтах хотын утаан хөшиг. Энэ ажил доторх уур амьсгал ч яг гадаах жихүүн жаварлаг хүйтэн уур амьсгалтай ижил байна. Хүн хүн урдахаа хийн дуу ч гаргахаас эмээн, юу гэж ярихаа ч үл мэдэн нэгнийгээ хааяаа асуусан харцаар харна. Энэ хэцүү мөчүүд 20 хормын өмнөөс эхэлчихлээ.
Манай ажлын хүүхэн өглөөхөн "аавын бие нь шөнөжингөө өвдлөө. Уг нь 3 сардаа нэг удаа эмнэлэгт хэвтдэг юм. Харин энэ зун хэвтэж чадаагүй. Түргэн дуудах гэсэн хэрэггүй гээд болдоггүй ээ" гэж байсан юм. Гэтэл сая..... Аав нь БУРХАН болчлоо гэдэг мэдээг аваад уйлсаар гараад явлаа. Айлын эрх танхи, аавдаа л эрхэлдэг байсан юм. Яана даа яаасан ч хэцүү юм бэ дээ. Хэсэг тэвэрч аргадаж байгаад гаргалаа. Өмнө нь ийм мэдээг ингэж сонсож үзээгүй болохлээр юу гэж хэлж аргадахаа сайн ухаарсангүй. Тайвшир сэтгэлээ барь гэхээс өөр үг ч байдаггүй юм байна.
УМ МАНИ БАДМИ ХУМ.
Томоос том нөмөр нөөлөг, уул нураад уначих шиг л санагддаг. Яагаад ч юм инээгээд ороод ирэх юм шиг санагдаад нэг хэсэгтээ л эвгүй байдаг юм билээ. Аавыгаа их санаж байна даа
ReplyDelete