11.09.2010

Гоё доо гоё доо элийрч балайрана даа хаха

Ингэж нэг криллээрээ бичих гэж нээрээ. Галиглаж бичихлээр дараа нь өөрөө ч уншиж чадахгүй урамгүй оригоод байсын. Аягүй амархан юмыг нь оролдох байсан байна шдээ.


Нээх сайхан унтаал, идээл кэвтэх юмсааан. Тэгэх заяа ойрын үед байхгүй нь сайхааан. Ямар нэгэн юм сурах юмсан, юу ч хамаагүй ээ сурах л юм байвал сурмаар байна гэж балайрахгүй юу. Би нээрээ их сургуулиа төгссөнөөс хойш энэ ажлаа хийгээд өөр юу ч хийгээгүй болохлээр ЗЭВЭРЭЭД байгаам шиг байна. Миний насан дээр нэг бол үр хүүхдээ өсгөөд сайн эзэгтэй эхнэр байх эс бөгөөс сурангаа хөдөлмөрлөж ихийг бүтээн цог золбоотой явах хэрэгтэй байх. Гэтэл би яаажийн хүүхэд байхгүй, эзэгтэйн ажлыг хааяа дураа хүрэхлээр хийнэ, ажил хийж байгаа боловч овоож оцойгоогүй, сурах гэхээр юуг сурч гийгүүлмээр байгаагаа мэдэхгүй нэг л хэвийн тэтгэвэрт гарах гэж байгаа хөгшин шиг байна даа УЙТГАРТАЙ.
Надаа зөвлөөч хүнүүсээ сурсан гадаад хэлээ улам лавшруулах нь зөв үү эсгүүл бүүр шал хөндлөн шинэ гадагад хэл сурах уу? Энэ 2-н аль нэгийг нь хиймээр байна.
Энэ Мишка хүү ганцаараа үлдсэн биш Дураараа дургиж Дунд чөмгөөрөө дүүгүүр хийж байх шиг байна. Яана даа энэ бамбарууш. Шаал тэс хөндлөн хүнд санаа зовж энэ тэр солиорч буй нь энэ бөлгөө.
Улаан шабчкадаа хэлэхэд найз нь жижигхэн ястай болохлээр тарган харагдаад байгаамаа, нээх гоё уртуу хөлтэй болохыг мөрөөддөг юм шдээ. Ус уусан ч таргалдаг удам сайтай хүн шүү би хэхэхэ.
За өнөөдрийн байдлаар 57,5кг, б\т-72.5см, х\т-82.5см, г\т-55см байгаа бөлгөө. Ууг нь бүтэн сайны өглөө 56.2кг болж босч ирсэн боловчиг тэр өдрөө болон 1дэхд идэж ууж сууснаас болоод эргэн нэмсэн болой. За турж дууссаныхаа дараа баяраа тэмдэглэж сайхан жунгаа хоол, бууз, пицца идэж пепси ундаа уух юм шүү. Болоо конец дуусаа төгсөв. Бичсэн ЗАЛХУУ ГУНИАНГ.

3 comments:

  1. жунгаа хоол, бууз, пицца идмээрийштээ аппетит хөдөлгөөд байхымаа нээрээ

    ReplyDelete
  2. Зөөлөн чихэрт: Сов соорий гэхдээ л идмээр байнаа.

    ReplyDelete
  3. Энэ хүүхэний нэр нь хүртэл оножээ. Залхуу хүүхэн юмаа. Юм хум бичмээриймаа

    ReplyDelete