2.08.2011

Яаах гээд байгаам болдоо

энэ дотор гэдэг чинь. Түдэй нэг л бачуураад л байхым даа. Юунд ингээд байгаам бөө мэд. Бодвол сард нэг ирдэг зочин ирэх дөхсөнийх болуу? Хүний өмнүүр орж ажлыг нь хийгээд байсны гайгаар энэ хэдэн хүүхэнчүүл бүүр давараад би хийх ёсгүй гэсэн аястай байдаг болчихож. Хийхгүй гүрийдэг болноо яаадын. Эцэс сүүлд нь би л хохирч үлдээд лай ланчгийг нь үүрээд байгаам чинь.
Өөрийнхөө хийх ёстойг хийж авах ёстой цалингаа авчаал мөөмөө унжуулаад явж байх шиг амар юм үгүй юм шиг байна. Их хийсэн ч хийгээгүй, бага хийсэн ч хийгээгүй нэр авдым чинь. Ёоох жоохон юм бичиж уужираад байна уу үгүй юу. Хайртай хар юмны минь ажил явдал нь өөдрөг бүтэмжтэй байгаад өөдлөн дэвжих шинжтэй болоод басчгүй сайхан байнөө. Энэ жил чинь ууг нь сайхан л гараал шдээ. Хайртай хартайгаа 5 сараас Дархан хотын зүг жолоо мушгидаг ч юмсан уу. Тээр хол газрын хол, гүний хошуу хүний нутагт очиж амьдрана гэхээр хэцүү гэж бодогдох авч 2 талд салангид амьдарна гэдэг залуу шинэхэн гэр бүлийн хувьд дэмий ч юм шиг. Ойлголцож эхлэж байгаа амьдралаа жилийн дараагаас дахин эхлэнэ гэж бодогдоод байгаам л даа.
Урьд жилийн намар сансарын нэг дэлгүүрээс хулгайлсан цэцэгний нэг мөчир одоо томоо цэцэг болсон юм. Тэгсэн тэрний минь хөрс нь нуль цагаан өт. АААААААААА жижигхээн олон өт. Алахаас өнөөдөр муусайнуудыг.

1.28.2011

Ногооны бууз

Залхуу хүрээл байхымаа. Нойр хүрээл амны хэмжээ авсаар байтал завжаараа задрах нь.
Тануустаа цагаан сар болох гэж байгааг тохиодуулан ногооны буузны жор хэлж өгий.

Энэ хүнүүс үү

Еээээ бүү үзэгд гэж. Өчдөр нээх аймаар залуутай таарсаан. Өнөөдөр болчоод байхад л бодогдоод санагдаад байх юм. Сайхан ч юм биш л дээ ууг нь. Өчдөр хөлдөж үхэнгээ шахаж зогсож байгаад нэг такси барьсан байхгүй юу. Тэгээл суугаад явж байгаад эмээтэйгээ утсаар ярих санаатай залгах хоорондоо "хөгжмөө түр багасагчих тэхүүүүүү" гээл муурын нүдээр харсан чинь "Яаасан ядаргаатай п..... вэ" гэж авдымдаа. Ёоооо дүрс гээл явцан. Юун нөгөө утсаар ярих утсаа салгаж аваал "Юу гэнээ чи? яагаад үйлчилж явж байж хүнийг п.... энэ тэр гэж дуудаад байгаан" гэлээ тэгсэн юу гэсэн гээч "Хуц, буу чи, Одоохон миний машаанаас зайл, муу п... чинь, ална шүү" гэвэл яаахуу. Еэээ бүү үзэгд би ч замын голд хөөгдөөл үсрээл буулаа шд. Ийм юм байж болох уу ард түмээн. Хэн нэгэнд өмнө нь гаргасан уураа дараагийн өөр хамаагүй хүндээ гаргаад байсан гэж бодоод байгаан. Гэхдээ л үйлчилгээнд явж буй такси, юмаа зарах гэж байгаа худалдагч, гарын үзүүрээр зөвшөөрөл олгодог төрийн ажилчид арай л давараад байнаа.Надаа нэг дүүргийн бичиг хэргийн ажилтан хүүхэн "Чи төрийн ажлыг юу гэж бодоод байгаан" гэж хэлж байсан. Эцсийн эцэст юу ч чадахгүй хэдэн хөлдүү л байдаг биз дээ. Хариуцлага гэж огтоос ч мэдэхгүй, тийм дээ ч 200 гаран хангалтгүй ажилчид төрийн албан хаагч хийгээд явж байгаа биз дээ. Хүнд тэгж хэлүүлснээ бодохлээр л гомдоод байх юм.

1.21.2011

Үргэлжлэл

Энэ программыг нэгэн сайн санаат хүмүүний блогоос мэдэж авлаа. За энэ бол алим байгаа юм хэдхэн утсаар оёдог.
Сануулахад утсаа хэт чанга татаж болохгүй. Нэг талруугаа утсаа жигд дарж оёвол зүгээр байдаг юм. Даавуу нь болбоос маш жижиг нүхтэй нь 14-н даавуу, дундын гадуур байгаа бэлдэцний давуу нь 11-тэй гэж явдын дөрвөлжингийн хэмжээ нь. 14-тэй дээр оёсон бүтээл маань илүү амьдлаг нарийн зураг шиг харагддаг юм. Энэ даавуун дээр утсаа 2 давхарлаж оёно. 11-тэй даавуун дээр утсаа 3 давхарлаж оёдог юм. Даавуугаа болон утас зүүгээ Баянгол их дэлгүүрээс авах байх тэнд зардаг юм.
Èõýâ÷ëýí DMC брэндийн утасны кодоор манайд утаснууд зарагддаг юм. Энэхүү алимны зураг дээрх дүрс үсгүүд нь доор нь бас байгаа бөгөөд тэр болгоны ард 4 хүртлэх оронтой тоонууд байгаа нь утасны чинь өнгөний код юм шүү дээ. Тэгээд л өнгөний кодынхоо харгалзах дүрсээр оёоод байхад болчихно доо. Тайлбарлах гэж элгийн юм боллоо. Гол хийгээд ирэхлээр нээх асуудалгүй сурчихдаг юм. Мань бол нэт энэ тэрээс баахан үнэгүй кодолсон зураг олчихсон түүнийгээ танууст бас шахаад байгаа юм шүүдээ. Манай Монголд хүссэн зураг кодолж өгдөг л юм. Том жижгээсээ хамаараад 5000-с л үнэ нь эхэлдэг юм. Би өөрөө кодлож үзсэн ч сэтгэлд хүртэл огтоосоо болохгүй байгаа болохлээр бэлэн зураг олж оёоод байгаан. Лаг кодолдог болохлээрээ хэлнээ. Тэгээд хүссэн хүнийх нь зургийг үнэгүй хоббигоороо кодлож өгч байнаа амлъя /энэ үгийг нэг л буруу бичээд байнаа балай юм./ чигчий хуруу. За амжилт JIA YOU!

Анхан шат

1.15.2011

2010/10/

Хахахааа анзаараагүй л яваад байсан байна шдээ. 10 онд би 10 бичлэг хийсэн байна шдээ. Тэгвэл 2011 онд 11 бичлэг бичнээ гээлүү хахахахаха. За тийм юм гэж юу байхав 111 бичлэг хийнээ.

Ийм л хүн шүү дээ

Залхуу хүүхэн гэж ийм л залхуу нөхөр шүү дээ. Гэхдээ блог бичихгүй л байгаа болохоос ажилсаг хүнүүсийн блогийг умшаад бусад байнга хийдэг ажлууддаа залхуурахгүй  байгаа л даа. Жишээ нь Хэрээсэн хатгамалаа оёж байна, ажлаа хийж байна, унтаж байна /ханатлаа биш л дээ/, маааш маааш их бүүр арай дэндүү залхууралгүй идэж байна.
Блогдоо нэгэн булан нээхээр шийдээдээ. Өөрийнхөө хамаг дуртай хобби болсон хэрээсэн хатгамалын зарим нэг кодолсон зургуудийг оруулж байдынмуу. Дуртай, сохирхосон хүнүүс нь оёж моёж болно шдээ. Бас өөрийнхөө цөөхөн хэдэн бүтээлийн зургийг орууланаа оке.