2.08.2011

Яаах гээд байгаам болдоо

энэ дотор гэдэг чинь. Түдэй нэг л бачуураад л байхым даа. Юунд ингээд байгаам бөө мэд. Бодвол сард нэг ирдэг зочин ирэх дөхсөнийх болуу? Хүний өмнүүр орж ажлыг нь хийгээд байсны гайгаар энэ хэдэн хүүхэнчүүл бүүр давараад би хийх ёсгүй гэсэн аястай байдаг болчихож. Хийхгүй гүрийдэг болноо яаадын. Эцэс сүүлд нь би л хохирч үлдээд лай ланчгийг нь үүрээд байгаам чинь.
Өөрийнхөө хийх ёстойг хийж авах ёстой цалингаа авчаал мөөмөө унжуулаад явж байх шиг амар юм үгүй юм шиг байна. Их хийсэн ч хийгээгүй, бага хийсэн ч хийгээгүй нэр авдым чинь. Ёоох жоохон юм бичиж уужираад байна уу үгүй юу. Хайртай хар юмны минь ажил явдал нь өөдрөг бүтэмжтэй байгаад өөдлөн дэвжих шинжтэй болоод басчгүй сайхан байнөө. Энэ жил чинь ууг нь сайхан л гараал шдээ. Хайртай хартайгаа 5 сараас Дархан хотын зүг жолоо мушгидаг ч юмсан уу. Тээр хол газрын хол, гүний хошуу хүний нутагт очиж амьдрана гэхээр хэцүү гэж бодогдох авч 2 талд салангид амьдарна гэдэг залуу шинэхэн гэр бүлийн хувьд дэмий ч юм шиг. Ойлголцож эхлэж байгаа амьдралаа жилийн дараагаас дахин эхлэнэ гэж бодогдоод байгаам л даа.
Урьд жилийн намар сансарын нэг дэлгүүрээс хулгайлсан цэцэгний нэг мөчир одоо томоо цэцэг болсон юм. Тэгсэн тэрний минь хөрс нь нуль цагаан өт. АААААААААА жижигхээн олон өт. Алахаас өнөөдөр муусайнуудыг.